Орон нутгийн цагаар өчигдөр 14-ний орой “ХАМАС”-ын хэвлэл мэдээллийн алба Палестин, Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурваст амь үрэгдэгсдийн тоо 11320 болсон гэж мэдээлснийг Аль Жазира агентлаг эш татаж дамжуулжээ.
Палестины мэдээллийн агентлаг өчигдөр, 14-ний орой Палестины Эрүүл мэндийн яамны мэдээллээс эш татаж, Йордан голын баруун эрэгт амь үрэгдсэн хүний тоо 196 болж, 2700 орчим хүн шархадсан гэж мэдэгдсэн байна.
Израилийн засгийн газрын мэдээллээс харвал, Израильд 1200 орчим хүн амь үрэгдсэн байна. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар, мөргөлдөөнд амь үрэгдэгсдийн тоо 12700 болсон гэжээ. Сануулахад, хоёр хоногийн өмнө энэ тоо 12600 байсан юм.
Сэтгэгдэл (0)