Израиль "тактикийн түр завсарлага" авахаар төлөвлөж байна

Газын зурвасын хойд хэсэгт Израйлийн тал өдөр бүр дөрвөн цагийн хугацаатай “хүмүүнлэгийн түр завсарлага” авах болсон гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч хэлжээ. Энэ үгийг баталж, өчигдөр /11-р сарын 9-нд/ Израилийн Батлан хамгаалахын хэвлэлийн төлөөлөгч “Израилийн арми хүмүүнлэгийн тусламж үзүүлэх зорилгоор тогтсон цагт, хязгаартай бүсэд тактикийн хэсэгчилсэн түр завсарлага" хийнэ. Төлөвлөж буй "түр завсарлага" Израилийн "хүмүүнлэгийн коридор"-ын бодлогын үргэлжлэл болно. Долоо хоногт хоёр удаа, дөрвөн цагийн хугацаанд тусгай гарцаар энгийн иргэдийг Газын зурвасын хойд хэсгээс харьцангуй аюулгүй, хүмүүнлэгийн тусламж авч буй өмнөд хэсэгт нүүхийг зөвшөөрнө гэжээ.

"Израилийн Таймс" сонин 9-ний орой Израилийн өндөр албан тушаалтны хэлснээс эш татаж, мөн өдөр хэрэгжүүлэхээр тохиролцсон Израйлийн "тактикийн хэсэгчилсэн түр завсарлага" нь 11-р сарын 5-наас эхэлсэн "хүмүүнлэгийн коридор"-ын үргэлжлэл бөгөөд Газын зурвас дахь энгийн иргэдийг байлдаан хамгийн ширүүн өрнөж буй хойд хэсгээс өмнөд зүг рүү нүүлгэхийг зөвшөөрч байгаа явдал юм. "Тактикийн хэсэгчилсэн түр завсарлага" нь Газын зурвасын хойд хэсгийн өөр өөр хороололд адил хийгдэх бөгөөд орон нутгийн иргэдэд гурван цагийн өмнө мэдэгдэх болно гэж мэдээлжээ. 

скачать dle 12.0