Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилгын баг 06-р сарын 26-ны өдөр Хятадын хамгийн өндөр барилга бөгөөд дэлхийд өндрөөрөө 3-рт ордог Шанхай цамхагт хүрч сурвалжилгын аянаа үргэлжлүүллээ.
Шанхай цамхаг нь Пүдүн дүүргийн Лүжязүй санхүү худалдааны бүсэд байрладаг. Барилгын өндөр нь 632 метр. Хятадын хамгийн өндөр барилга бөгөөд дэлхийд өндрөөрөө 3-рт ордог. Барилга нь ихэвчлэн оффисын зориулалттай бол мөн зочид буудал, үзвэр үйлчилгээ, худалдаа зэрэг хэлбэрээр ашиглагддаг байна.
Шанхай хотын ажиглалтын танхим нь Шанхайн цамхгийн 118 давхарт байрладаг бөгөөд өндөр нь 546 метр, 1300 метр квадрат талбайтай. Шанхайн цамхагт гарснаар Шанхай хотыг бүхэлд нь буюу хотын үзэсгэлэнт газруудыг 360 градусаар харах боломжтой.
Мөн тус барилга нь иргэдийн соёлын амьдралыг баяжуулахын тулд номын дэлгүүр, музейг байгуулжээ.
Дүөюнь номын дэлгүүр нь Шанхайн цамхгийн 52 давхарт байрладаг бөгөөд дэлхийн хамгийн өндөр арилжааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг номын дэлгүүр төдийгүй ном унших, урлагийн үзэсгэлэн гаргах, брэнд соёлын бүтээл, нийгмийн амралт зугаалга зэрэг функциональ хэсгүүдээс бүрддэг. Энэ нь Шанхай хотын олон нийтийн соёлын чухал газар юм.
Гуаньфү музей нь 37 давхарт байрлах ба шаазан танхим, алтан эдлэлийн танхим, хөшөөний танхим зэрэг үзэсгэлэнгийн танхимтай. Зочдод төрөл бүрийн цуглуулгуудаар дамжуулан Хятад үндэстний шаазан эдлэлийн түүх, алтан эдлэлийн соёл, уран баримал, уран зургийн ур чадварын талаар ойлгуулах боломжтой.
Сэтгэгдэл (0)