Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга эхэллээ.

Бүх Хятадын Сэтгүүлчдийн Нийгэмлэг болон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс санаачлан, Өвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас хариуцан, ӨМӨС-ы хорооноос хамтран зохион байгуулж буй "Хятадад уулзъя • Шинэ зуунтай танилцъя" Хятад, Монголын хэвлэл мэдээллийнхний хамтарсан сурвалжилга 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Хөххотноо нээлтээ хийж, 07 дугаар сарын 03-ны өдрийг дуустал үргэлжилнэ.
Монгол Улсын МҮОНРТ, Өнөөдөр сонин зэрэг 23 хэвлэл мэдээллийн байгууллага, Гуанмин өдрийн сонин, Ардын өдрийн сонины гадаад хэвлэл, Глобаль таймс сонин, Референсе сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын нийт 40 гаруй сэтгүүлчид тус үйл ажиллагаанд оролцож байна.
Сурвалжилгын хугацаанд Шанхай хот, Жянсү мужийн нутгуудаар аялан өндөр чанартай хөгжил, шинжлэх ухаан, техник мэргэжил, экологи, байгаль орчны хамгаалалт, хотын засаглал зэрэг олон салбарын сурвалжилга хийж, сэтгүүлчийн дурангаар дамжуулан Монгол Улсад Хятадын орчин үеийн шинэчлэлийг таниулах болно. 
скачать dle 12.0