Уламжлалт “Бажий” тоглоомын шавь сургалтыг зохион байгууллаа.

Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаа, Хархорин сумын соёлын төвтэй хамтран Соёлын биет бус өвийн нэгэн төрөл уламжлалт “Бажий” тоглоомын шавь сургалтыг амжилттай зохион байгууллаа.
 Уг сургалтыг ДӨ-ОХСДГ-ын хамгаалалтын захиргааны Соёлын биет бус өв хариуцсан ажилтан А.Ханджав, өвлөн уламжлагч багш, сургалтын гол агуулга нь Монголын уламжлалт тоглоом наадгайн төрөл зүйл болох “БАЖИЙ” тоглоомын тоглох арга ухааныг сурч мэдлээ.
Сургалтыг багш М.Шагдарсүрэн удирдан өдөрт 3 цагаар хичээлийг явуулан хөлөгт тоглоомын утга билэгдэл, хөлөг, явууны нэршил болох Фаар(12 нүүнэ), зургаа(12 нүүнэ), шан (11 нүүнэ), бажий(26 нүүнэ), дөрвөн газар, гурван газар, хоёр хонхой зэргээр нүүж, айлын бухыг шахаж идэх аргыг зааж сургав.
скачать dle 12.0