Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын дээд албан тушаалтнуудын 18 дахь удаагийн хурал 05-р сарын 29-нд Сычуань мужийн Чэндү хотод болов
Хурлаар Хятад, Арабын орнуудын дээд хэмжээний анхдугаар уулзалт болон форумын Сайд нарын 9 дэх бага хурлаас хойших ажлын явцыг дүгнэж, Хятад, Арабын дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэрэгжүүлэх талаар гүнзгий санал солилцож, Хятад, Арабын олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, форумын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гүйзгийрүүлэн солилцож, дараагийн шатны ажлын арга хэмжээний талаар санал дэвшүүллээ.
Форумд Хятадын ГХЯ-ны Ази, Африкийн газрын ерөнхий захирал Ван Ди хэлсэн үгэндээ:
- Хятад, Арабын орнуудын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж буй чухал ололт амжилтыг нааштайгаар тэмдэглэв. Хятад, Арабын анхдугаар дээд хэмжээний уулзалтын үр дүнд Хятад, Арабын хамтын хамтын ажиллагаа, форумын бүтээн байгуулалтыг ахиулж, Арабын орнууд эв нэгдэл, өөрийгөө сайжруулах, яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, Сири Арабын лиг болон том харилцаанд эргэн ирсэнд баяр хүргэж, Хятад улс Арабын талтай гар нийлэн, хамтын ирээдүйтэй Хятад, Арабын хамтын нийгэмлэгийг байгуулж, Хятад, Арабын хамтын ажиллагааны төвшинг тасралтгүй дээшлүүлэхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
Араб, Хятадын стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэхэд чухал тэргүүлэх үүрэг гүйцэтгэсэн өнгөрсөн оны сүүлээр болсон Араб, Хятадын анхны дээд хэмжээний уулзалтыг Арабын талын төлөөлөгчид өндрөөр үнэлж, Хятад улс Арабын харилцааг тууштай дэмжиж ирсэн ба Арабын орнуудын эв нэгдэл, өөрийгөө хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Хятад улс тууштай дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа илэрхийлж, энэ нь бүс нутгийн асуудлыг шийдвэрлэхэд чухал эерэг үүрэг гүйцэтгэсэн мөртөө Араб, Хятадын олон салбарын хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлж, форумын бүтээн байгуулалтыг ахиулж, Араб, Хятадын ард түмэнд үр өгөөжөө өгөхийг хүсэж байна.
Сэтгэгдэл (0)