Хятадад иргэний болон ачаа тээврийн нисэх онгоцны буудал 399 болжээ

2022 оны эцсийн байдлаар, Хятад улс дотоодын тээврийн нисэх онгоцны 254 буудалтай болжээ. (Хонконг, Макао, Тайваний бүс нутгаас бусад).  2021 оноос хойш нисэх онгоцны 6 буудал шинээр нэмэгдсэн байна. Мөн иргэний болон ачаа тээврийн зориулалттай онгоцны буудал 399 болж, 2021 оноос 29 нэмэгджээ.
2022 оны эцсийн байдлаар Хятад улсын иргэний агаарын тээвэрт 4165  онгоц байгаа нь өмнөх оноос 111 нэмэгджээ. Тогтмол нислэгийн 4670 маршрут байгаагаас дотоодын нислэгийн 4334, олон улсын нислэгийн 336 маршрут байна. Агаарын тээврийн 1 компани нэмэгдэж, одоо 66 болжээ. Хятадын агаарын тээврийн компаниуд 57854 нисгэгчтэй болж, 2021 оноос нисгэгчийн тоо 2277 нэмэгджээ. Онгоцны үйлчлэгч 85001 байна. Энэ нь 2021 онтой харьцуулахад 3125 нэмэгдсэн тоо юм. Тус салбарт 958 мянга дрон бүртгэлтэй, харин дрон нисгэгчийн 152.8 мянган үнэмлэх тараажээ.
Мөн 2022 оны байдлаар, Хятад улс 40 улс, бүс нутагтай нислэг үйлдэх хоёр талт харилцаа байгуулж, үүний үр дүнд 191 баримт бичиг хэрэгжиж байна. Үүнээс гадна өөр олон орон, бүс нутагтай агаарын тээврийн хоёр талт хамтын ажиллагааны 129 гэрээ байгуулсан гэж Хятадын Иргэний агаарын тээврийн товчооны “2022 оны Иргэний агаарын тээврийн салбарын хөгжлийн статистикийн албан мэдэгдэл”-д дурджээ.
скачать dle 12.0