Т.САЙХАН
УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэлийн хамт Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло, гэргий Бэкк Мариа нарыг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар, гэргий Г.Отгонгэрэл нар эрхэм зочдын хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, эрхэмсэг ноён Көвер Ласло хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Г.Занданшатар, Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ.
Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло айчлалынхаа хүрээнд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцох юм.
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл (0)