УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ. Түүнийг УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал, Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Борбала Обрущанский болон албаны бусад хүмүүс угтан авлаа.
Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон бусад асуудлаар санал солилцоно. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Унгар улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласлод бараалхана.
Өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочныг жанжин Д.Сүхбаатарын талбайд угтан авснаар албан ёсны арга хэмжээ эхлэх юм.
Сэтгэгдэл (0)