Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас есөн дүүргийн Засаг даргын тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нарыг оролцуулан зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ, явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг эрхлэхтэй холбоотой НИТХ-ын тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын хэрэгжилтийг хангуулах талаар хэлэлцэв. Түүнчлэн ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж буй иргэдийн үйл ажиллагааг тус журамд нийцүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах талаар санал солилцлоо.
Зөвлөлдөх уулзалтын үр дүнд зөвшөөрөгдсөн байршилд улирлын чанартай түр сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ, явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэг эрхлэх иргэн, аж ахуйн нэгжүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар зөвлөмж боловсруулан хүргүүлсэн юм.
НИЙСЛЭЛИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
Сэтгэгдэл (0)