"Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хуулийн байгууллага хорьдог асуудлыг засах шаардлагатай"

Т.САЙХАН
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулж, байр сууриа илэрхийллээ.  Тэрбээр "Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хуулийн байгууллага хорьдог асуудлыг засах шаардлагатай. Гэрчийн мэдүүлгийг үндэслэж хорьдог нь хүний эрхийн тодорхой  зөрчлийг бий болгодог. Засгийн газар эдгээрийн засахын төлөө ажиллаж байна" хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайд хүний эрх, эрх чөлөөг анхааран ажиллаж байна. Өнөөдөр прокурорын байгууллагаас гүтгэгдсэн,  эрүүдэн шүүгдсэн, хохирсон асуудал хөндөгдөж буй нь нэг талаар сайн хэрэг. Манай улсад ямар нэгэн байдлаар эрүүдэн шүүгдэх замаар хүнд төрлийн гэмт хэрэг тулгадаг байдал таслан зогсоно. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хуулийн байгууллага хорьдог асуудлыг засах шаардлагатай. Гэрчийн мэдүүлгийг үндэслэж хорьдог нь хүний эрхийн тодорхой  зөрчлийг бий болгодог. Засгийн газар эдгээрийг засахын төлөө ажиллаж байна.   Засгийн газрын шийдвэр амьдрал дээр буудаг байх ёстой. Хэлэлцэх асуудал нь тодорхой, шийдвэр нь олон талын оролцоотой байх шаардлагатай.   Хүний үндсэн эрхийг хэрхэн тодорхойлох, үнэлэх судалгааг ХЭҮК-той хамтран ажиллана. Хууль эрх зүйн орчинд хүний эрх зөрчигдөж байгаа асуудлаар, хоцрогдсон хуулийн зүйл, заалтыг  шинэчлэх шаардлагатай" гэлээ. 
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0