Хэлэлцүүлэгт урьж байна

Нийслэлийн иргэд, оршин суугчдын эрх ашгийг хамгаалах, Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны үйл ажиллагаа явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үүрэг, хариуцлагыг оновчтой тогтоох зорилгоор Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Иймд сууц өмчлөгч болон СӨХ-нд тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замыг тодорхойлохоор хэлэлцүүлгийг зохион байгуулна. Сонирхсон та бүхэн хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж, саналаа илэрхийлэхийг урьж байна.
Хэлэлцүүлэг болох газар: Нийслэлийн Хангарди ордны 14 давхар, Хуралдааны их танхим
Хэлэлцүүлэг болох хугацаа: 2023 оны дөрөвдүгээр сарын 21-ний 9-12 цагт
Холбоо барих утас: 326659, 329169
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
скачать dle 12.0