Өнөөдөр Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба хэвлэлийн бага хурал хийлээ. Үндэсний статистикийн товчооны хэвлэлийн төлөөлөгч, Улс ардын эдийн засгийн статистикийн ерөнхий хэлтсийн дарга Фу Линхүй 2023 оны эхний улирлын эдийн засгийн байдлыг танилцуулав.
Оны эхний улиралд бараа бүтээгдэхүүний импорт экспортын хэмжээ өнгөрсөн оны нэгдүгээр улирлаас 4.8 хувь нэмэгдэж, үүнээс экспорт 8.4 хувь өссөн байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт сул, гадаад орчны тодорхойгүй нөлөө их байсан ч энэ хэмжээний өсөлтөд хүрнэ гэдэг амаргүй юм.
Цаашид Хятадын импорт экспортод зохих дарамт нүүрлэж байна.
Нэг, дэлхийн эдийн засгийн өсөлт тааруу байна. ОУВС-аас 2023 онд дэлхийн эдийн засаг 2.8 хувь өснө гэж таамагласан нь өнгөрсөн жилийн өсөлтөөс илт доогуур үзүүлэлт юм. Дэлхийн Худалдааны Байгууллага саяхан 2023 онд дэлхийн бараа бүтээгдэхүүний худалдааг 1.7 хувиар өснө гэж таамагласан нь мөн доогуур байгаа юм.
Хоёр, гадна орчны тогтворгүй байдлын нөлөө их байна. Он гарсаар Америк, Европын инфляц өндөр түвшинд байгаагийн зэрэгцээ валютын бодлогоо улам хумиж, сүүлийн үед Америк, Европт тохиосон банкны хямрал нь эдийн засгийн тогтворгүй байдлыг даамжруулав. Геополитикийн эрсдэл оршиж буйн зэрэгцээ ганц талт үзэл, ивээх үзэл өндийж буй нь дэлхийн эдийн засаг худалдааны тогтворгүй, тодорхойгүй байдлыг улам бүр дордуулж байна.
Нэгдүгээр улиралд Хятад улс "Бүс ба зам" дагуух орнуудтай хийсэн импорт экспорт 16.8 хувиар өсч, RCEP-ийн бусад гишүүн орнуудтай хийсэн импорт экспорт 7.3 хувиар нэмэгдэж, экспортыг дангаар нь авч үзвэл 20.2 хувиар өсчээ.









Сэтгэгдэл (0)