13А маягтыг цахимаар олгох шийдвэрийг Засгийн газраас өнөөдөр гаргажээ. Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал "Өвчтөн илгээх эмнэлгийн хуудсаар өнгөрсөн онд 317,736 иргэнд үйлчилжээ. Анхан шатны 530, лавлагаа шатлалын 334 нийт 864 эмнэлэгт 13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах нөхцөл бололцоог бүрдүүлснийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Өөрөөр хэлбэл, орон нутгийн болон нийслэлийн иргэд e-Mongolia системд нэвтрэн орж өөрийгөө ДАН системээр таниулан 13А маягтыг татаж аваад аль ч эмнэлэгт үзүүлэх боломжтой. 13А маягт e-Mongolia системд албан ёсоор байршууллаа. 13А маягтын хүчинтэй хугацаа 30 хоног. Энэ хугацаанд аль ч шатлалын эмнэлэгт үзүүлж болно" гэлээ.
Сэтгэгдэл (0)