Зөвшөөрөлгүй байрлуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байна

Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны автобусны буудлын талбайн явган хүний зам, ногоон байгууламж, хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлсөн 13 түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-ийг иргэдтэй хийсэн гэрээний дагуу нүүлгэн шилжүүллээ. Төв зам дагуу байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн талбайд иргэдэд ээлтэй орчин бүрдүүлэх юм.  
Дүүргийн хэмжээнд 273 ширхэг ТҮЦ үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Худалдаа үйлчилгээний зөвлөлийн зүгээс иргэдээс ирүүлсэн санал хүсэлт, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, холбогдох хууль тогтоомж, төрийн байгууллагаас тавих шаардлагыг мөрдүүлэх, авто замын болон явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулахгүй байхад анхаарч, дээрх шаардлагад нийцэхгүй байгууламжийг чөлөөлөх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Энэхүү ажлыг хамтран зохион байгуулж буй ТҮЦ эзэмшигчдэд талархал илэрхийлье.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
скачать dle 12.0