Хотын стандарт, хяналтын газраас 2023 оны улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжих тохижилт, бүтээн байгуулалтын ажилд мөрдөгдөх Хотын стандартын баримт бичгийг хэрхэн ашиглах талаар зөвлөлдөх хуралдаан зохион байгууллаа. Хуралдаанд УБЗАА, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэл, дүүргийн худалдан авах ажиллагааны алба, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын ахлах инженер, хяналтын инженерүүд болон дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, асуудал хариуцсан албан хаагчид хамрагдсан юм.
Энэ үеэр бүтээн байгуулалтын ажлын ашиглагч, захиалагч болох Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, дүүргүүд, нийслэл, дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны зураг төсөл, барилгын хяналтын инженерүүдэд 2022 онд батлагдаж, аравдугаар сараас мөрдөж эхэлсэн есөн бүлгийн 38 хотын стандарт, 2023 оны гуравдугаар сард баталсан долоон бүлгийн 14 хотын стандартыг мөрдүүлэх, хэрэгжүүлэх талаар мэдээлэл, зөвлөмж хүргэлээ.
Мөн нийслэлд хэрэгжих бүтээн байгуулалтын ажлыг стандартын шаардлага хангасан, үр ашигтай зохион байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцов.
ХОТЫН СТАНДАРТ, ХЯНАЛТЫН ГАЗАР
Сэтгэгдэл (0)