
Далайн салбар өндөр хөгжсөн Австралийн ХолбооныУлстай хамтын ажиллагааг эхлүүлэх ньманай улсынхувьд нэн өндөр ач холбогдолтой болохыгМонгол Улсын Далайн захиргаанаас үзэж байна.
Бүс нутгийн хэмжээнд далайн салбар дахь Монгол Улсын оролцоог бэхжүүлэх зорилтын хүрээнд Австралийн Холбооны Улсад төвтэй ажилладаг Ази, Номхон далайн бүс нутаг дахь далайн салбарын нөлөө бүхий гол олон улсын бүлгэм болох Ази, Номхон далайн бүс нутгийн далайн аюулгүй байдлын агентлагуудын удирдлагын зөвлөлд (АФОМСА) Монгол Улсын Далайн захиргаа (МУДЗ) 2018 онд гишүүнээр элссэн юм.БНСУ-ын Сөүл хотноо 2019 онд зохион байгуулсан 20 дугаар зөвлөгөөний үеэр ээлжит 23 дугаар зөвлөгөөнийг Монгол Улс хариуцан зохион байгуулах товлоод байна.
23 дугаар зөвлөгөөнийг Австралийн Холбооны Улсын Сидней хотноо 2023 оны 6 дугаар сарын5-9-нд Австралийн Далайн аюулгүй байдлын захиргаатай (АХУДАБЗ) хамтран зохион байгуулахаар тохиролцоод байна. Энэ дагуу хоёр орны далайн салбарын хамтын ажиллагааг өрнүүлэх талаар Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кэйти Смит тэргүүтэй төлөөлөгч нартай тус улсын ЭСЯ-ндуулзав.
УулзалтаарДалайн захиргаанаас Монгол Улсын далайн салбар дахь бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, далайн салбар өндөр хөгжсөн Австралийн Холбооны Улстай хамтын ажиллагааг эхлүүлэх нь Монгол Улсын хувьд өндөр ач холбогдолтой болохыг дурдаад, энэ удаагийн АФОМСА зөвлөгөөний үеэр Австралийн далайн аюулгүй байдлын захиргаатай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах хүсэлтээ илэрхийлж, Санамж бичгийн төслийг гардуулав.
Элчин сайд хатагтай Кэйти Смит Монгол Улс далайд гарцгүй орон хэдий ч далайн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байгааг сайшаан,цаашид хоёр орны далайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.










Сэтгэгдэл (0)