Хөх мөрний сав газрын экологийг хамгаалах 200 сая ам. долларын зээл олгов

Дэлхийн банкны Хятад дахь төлөөлөгчийн газраас өчигдөр мэдээлснээр: Дэлхийн банкны Гүйцэтгэх зөвлөл Хөх мөрний сав газрын экологийг хамгаалах, усны бохирдлыг бууруулахад туслах зорилгоор 200 сая ам.долларын зээл олгохыг зөвшөөрсөн байна.
Энэхүү зээлээр хийгдэх гэж буй Хөх мөрний эдийн засгийн бүсийн экологийн орчны тогтолцоог сэргээх, ногоон хөгжлийн үлгэр жишээ төсөл нь Хөх мөрний сав газрын зохицуулалтын механизмыг сайжруулах, мэдээлэл цуглуулах, хуваалцах, усны нөөцийн менежментийн төлөвлөлт, хуваарилалтыг сайжруулахад чиглэх юм байна. Төсөл нь хөрс, усны хамгаалалтыг сайжруулах, хуурай газрын эко-системийг хамгаалах, хуванцар хог хаягдлыг усан сан руу орохоос сэргийлэх, бохир ус цэвэрлэх системийг сайжруулах зэрэг ажлуудыг дэмжиж ажиллах юм.
 - Энэхүү төсөл нь Хөх мөрний дунд урсгалын салбар хоорондын зохицуулалт, муж дамнасан хамтын ажиллагаа, усны нөөцийн менежментийн инновацийг дэмжиж, Хятадын Хөх мөрний сав газрын их цар хүрээтэй бохирдлыг бууруулахад үр дүнтэй дэмжлэг үзүүлнэ гэж Дэлхийн банкны Хятад дахь захирал Мара Уорвик онцолсон байна. 
скачать dle 12.0