2023 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд хаврын мөсний үзэгдэл идэвхижиж эхэлсэн. Үүний улмаас мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-50 см нимгэрч мөс хэврэгшиж эхэлсэн байна. Иймд ард иргэдийг мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхааруулж байна. Мөн цас ихтэй газруудад ялангуяа Улаанбаатар хот орчимд шар усны үерийн эрсдэлээс анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)