НЗДТГ-ын Хүний нөөцийн хөгжлийн төвөөс нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын дунд гурав дахь жилдээ мэтгэлцээний тэмцээн зохион байгуулав.
Тэмцээнд НЗДТГ, УБЗАА, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын 20 баг, дүүргүүдийн ЗДТГ-ын гурван баг оролцож, нээлттэй зарласан 13 шийдлийн хүрээнд хэсгийн тоглолт, хасагдах шат, хагас шигшээ, аваргын төлөө шатанд өрсөлдсөн юм.
Ийнхүү нэгдүгээр байранд Хотын стандарт, хяналтын газар, хоёрдугаар байранд Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар, гуравдугаар байранд НЗДТГ-ын баг орж, шилдгээр шалгарсан. Шагналыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд гардуулж, тэмцээнд идэвхтэй оролцсон баг, тамирчдад талархал илэрхийлэв.
Мэтгэлцээний тэмцээн нь албан хаагчдын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх, нийгэмд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, саад бэрхшээлийг даван туулах, зөрчлийг шийдвэрлэх, ялгаатай байдлыг хүндэтгэх, өөрсдийн бодлоо зөв цэгцтэй илэрхийлэх, багаар ажиллах үндсэн ур чадварт сургах зорилготой юм.
НЗДТГ-ЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
Сэтгэгдэл (0)