Урагт ус ямар үүрэгтэй байдаг вэ?


  • Ургийг гаднын механик нөлөөнөөс хамгаалах
  • Ураг чөлөөтэй хөдлөх, өсөж томрох үйл явцыг хангах
  • Ургийн бодисын солилцоонд оролцох
  • Хүйн судас хавчигдах, дарагдахаас хамгаалах
  • Ургийн уушгины хөгжилд оролцох
  • Ургийн арьсыг чийгшүүлж, халдвараас хамгаалах
  • Ургийн биеийн дулааныг тогтвортой байлгах
  • Төрөлт эхлэх үед умайн хүзүүний нээгдэхэд нөлөөлдөг байна.
Ургийн ус нь 1.007-1.025 хувийн жинтэй, PH=7.06, бага зэрэг шаравтар туяатай тунгалаг шингэн байдаг
Жирэмсэн ээжүүд өдөрт дор хаяж 8-10 аяга ус уух шаардлагатай. Ураг орчмын шингэнийг нэмэгдүүлэх хамгийн энгийн арга бол тогтмол ус уух юм. Таны биеийн усны хэмжээ нэмэгдсэнээр ураг орчмын шингэн нэмэгдэнэ. Бүхий л өдрийн турш буюу өдөрт хамгийн багадаа 8-10 аяга ус уух хэрэгтэй
Ураг орчмын шингэн нь 3 цаг тутамд шинэчлэгдэж байдаг бөгөөд жирэмсний 8 сар хагастайд хамгийн их хэмжээнд буюу 800 мл болж, аажмаар багасаж төрөх үед 600мл орчим хэмжээтэй болдог. Ус хэвийн хэмжээнээс ихсэж багасах нь ургийн гажиг, эмгэгийг илтгэх 1 үзүүлэлт болдог. Жишээлбэл ургийн бөөр шээсний замын гажгийн үед ус багасч, хоол боловсруулах замын гажгийн үед ус ихэсдэг байна. Иймд та хэвлийдээ бяцхан зүрхийг тээх үедээ усыг тогтмол уух хэрэгтэйг сануулъя. 
 
скачать dle 12.0