Хөрвүүлсэн хүний эсийг ашиглан чихрийн шижинтэй хулганыг эмчилжээ

Дэлхий даяар 400 орчим сая хүн чихрийн шижин өвчинтэй тэмцэн амьдардаг. Хүмүүс ихэвчлэн хоолны дэглэм, амьдралын хэв маяг, эмийн тусламжтайгаар өвчнийг хянаж ирсэн. Харин хоёрдугаар сарын 24-ны өдөр Сент Лиус дахь Вашингтоны их сургуулийн эрдэмтэд чихрийн шижин өвчнийг эмчлэх эрэл хайгуулд том нээлт хийжээ. Эрдэмтэд хөрвүүлсэн хүний эсийг ашиглан хулганыг анх удаа амжилттай эмчилсэн байна. Хүний үүдэл эсийг инсулин үүсгэдэг эс болгон амжилттай хөрвүүлж, хөрвөсөн эсэд агуулагдах инсулин хулгануудын чихрийн шижин өвчнийг хурдан эмчилж эхэлжээ. Цусан дахь сахарыг задлахад хөрвүүлсэн эсүүд нь хангалттай хэмжээний инсулин гаргасан байна. Энэхүү инсулиныг хулганад хийсэн ба хоёр долоо хоногийн дотор өвчилсөн хулгана хэвийн аюулгүй түвшинд эргэж ирсэн талаар мэдээллээ.
скачать dle 12.0