Т.САЙХАН
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хувийн хэвшил, орон нутгийн эмнэлгийн байгууллагад тулгамдаж буй асуудлаар Ерөнхий сайдад тавьсан асуулгатай холбоотой хэлэлцүүлэг өрнөлөө.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан: -Хүүхдүүдийн дундах шүдний өвчлөлд анхаарах шаардлага байна. Тухайлбал, эрдэс фтортой усаар амыг нь зайлдаг юм уу, шүдийг нь хамгаалж наалт наадаг юм уу эдгээр аргыг ашиглахгүй бол шүд цооролтыг эмчлээд барахааргүй байна. Даатгалаар өгдөг эмийг үнэгүй болгосон гэсэн ч тэр нь хөдөөд очоогүй, ахмадуудын дунд бөөн бухимдал байна?
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: -Шүдтэй холбоотой асуудалд маш сайн анхаарна. 2024 оноос “Шүд” төсөл хэрэгжүүлнэ. Энэ ондоо урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Боловсролын яамтай хамтраад хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг болох.Тухайн аймгийн ус нь фторын агууламж өндөртэй бол хүүхдийн шүдэнд фтор түрхэх нь тохирохгүй" гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл (0)