Хятад, Камбожийн "Жиньлун-2023" хамтарсан сургуулалтын нээлтийн ёслол 23-ны өдөр Камбожийн хааны армийн сургалтын баазад боллоо. Хятадын багийн ахлагч, Өмнөд театрын армийн штабын орлогч дарга, хошууч генерал Чэнь Минтянь, Камбожийн хааны армийн ерөнхий командлагчийн орлогч, армийн командлагч генерал Хун Манай нар тус тус оролцож үг хэлэв. Хамтарсан сургуулилтийн тоглолтод оролцсон бүх офицер, цэргүүд, Камбожид байрладаг олон орны цэргийн атташе нар, Зүүн өмнөд Азийн олон орны ажиглагчид ёслолд оролцжээ.
Сэтгэгдэл (0)