Засгийн газраас төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор "Хөдөөгийн сэргэлт" хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Үүний хүрээнд Улаанбаатараас хөдөө орон нутагт очиж амьдрах болон тухайн орон нутагтаа амьдарч буй иргэдэд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгох шийдвэр гаргасан юм. Энэхүү шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Уг зээлд хамрагдах хүсэлтэй иргэд өнөөдрөөс Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, Ариг банк, Транс банк, Богд банк, Капитрон банкуудад хандаж хамрагдах хүсэлтээ өгөх боломжтой юм.
Орон нутагт хэрэгжих орон сууцны ипотекийн зээл нь дараах нөхцөлтэй юм байна.
- Зээлийн хугацаа 360 хуртэл сар
- Зээлийн хүү жилийн гурван хувь:
- Эхний гурван жилийн хүүгийн 50 хувь буюу гурван нэгж хувийг Засгийн газраас татаас хэлбэрээр дэмжлэг үзүүлж хөнгөлнө
- Зээлийн батлан даалтын сангаас батлан даалт гаргасан тохиолдолд урьдчилгаа төлбөр 12 хувиас доошгүй, бусад тохиолдолд урьдчилгаа төлыөр 30 хувиас доошгүй
- Өрхийн орлогын хэмжээ өрхийн татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй.
- Орон сууцны талбайн хэмжээ 80м2-аас ихгүй.
- Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрийг зөвхөн шинээр орон сууцны зээл олгоход зарцуулах буюу өмнө нь олгогдсон зээлийг дахин санхүүжүүлэхгүй.
- Зээлийн хэмжээ 100 сая төгрөгөөс хэтрэхгүй.
Арилжааны банкнаас зээл хүсэгчдэд тавих шаардлага:
- 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, Монгол Улсад тогтвортой оршин суудаг Монгол Улсын иргэн байх,
- Үндсэн зээлдэгч нь төрөөс хэрэгжуулж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөрт хамрагдаагүй байх,
- Үндсэн болон хамтран зээлдэгч нь төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттой хүүтэй ззэлийн өрийн үлдэгдэлгүй байх,
- Банк, санхуугийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх,
- Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх болон татварын өр төлбөргүй байх,
- 3ээл хүсэгч нь одоо эрхэлж байгаа ажилдаа нэг буюу туунээс дээш жил ажилласан байх бөгөөд сүүлийн нэг жил ажил олгогчоо нэг удаа сольсон байж болно,
- Зээл хүсэгч нь хувиараа бизнес эрхэлдэг бол мөн нэг буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх,
- Өрхийн өр, орлогын харьцаа нийгмийн даатгалын шимтгэл болон татварын өмнөх орлогын 45 хувиас хэтрэхгүй байх.
- Зээлийн хугацаанд эд хөрөнгө, амь насны даатгалд хамрагдсан байх гэжээ.
Эх сурвалж:www.polit.mn
Сэтгэгдэл (0)