Дэлхийд танигдсан нөхөрлөл, хамтын ажиллагаа, энх тайвны аялал

Ши Жиньпин дарга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины урилгаар 2023 оны гуравдугаар сарын 20-ноос 22-ны хооронд ОХУ-д төрийн айлчлал хийжээ. Айлчлалын төгсгөлд Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд ГХЯ-ны сайд Чинь Ган дагалдан яваа сэтгүүлчдэд айлчлалын талаар танилцуулав.
 Чинь Ган:
- Хоёр чуулган амжилттай өндөрлөсний дараахан Ши Жиньпин дарга Орост төрийн айлчлал хийж, энэ оны Хятадын төрийн тэргүүний дипломат харилцааны шинэ хөшгийг нээлээ. Энэ удаагийн айлчлалын онцгой цаг хугацаа, ээдрээтэй суурь, баялаг утга учир, үр өгөөжтэй үр дүн нь намын төв хорооноос Ши Жиньпинтэй хамтран дотоод хөгжлийн ерөнхий байдал, дипломат стратегийн талаар голлон анхаарч гаргасан томоохон шийдвэр болох юм. Энэ нь Хятад улсын бие даасан, энх тайвныг эрхэмлэгч гадаад бодлогыг тууштай баримталж, дэлхийн энх тайвныг дэмжих өргөн цар хүрээг хамарсан сэтгэлгээг илэрхийлж байгаа юм. Олон улсын олон нийтээс Ши Жиньпин даргын Орост хийсэн айлчлал нь дэлхийн геополитикийн томоохон үйл явдал болсон гэж ерөнхийд нь үзэж байна. Энэ нь Хятад улс олон улсын хэмжээнд "Энх тайвныг бүтээгч" гэсэн дүр төрхийг харуулж байх мөртөө Хятад улс томоохон улс болох үүрэг ба хариуцлагыг харуулж, олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд илүү тогтвортой байдлыг бий болгож, дэлхийн олон туйлшрал, олон улсын харилцааг ардчилсан болгоход тус дөхөм үзүүлэх болно.
скачать dle 12.0