Хятад, Оросын хэвлэл мэдээллийн дугуй ширээний уулзалт 03-р сарын 22-ны өдөр ОХУ-ын Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуульд болж, ”Хятад маягийн шинэчлэл ба дэлхийн шинэ боломж” зэрэг сэдвүүдээр хэлэлцлээ
Уулзалтад хоёр улсын томоохон хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлагууд болон мэргэжилтэн, эрдэмтэд оролцов. Үүнд Хятад улс өөрийн үндэсний онцлогт тохирсон шинэчлэлийн замд орж, бусад улс оронд үлгэр дуурайлал үзүүллээ гэдэгт оролцогчид санал нэг байна.
Оросын олон улсын харилцааны зөвлөлийн гишүүн Денисов:
- Хятад маягийн шинэчлэл нь Хятадын хөгжлийн загварын давуу талыг харуулж байгаа бөгөөд чухал лавлагааны ач холбогдолтой юм гэж хэллээ. "Оросын сонин" сонины ерөнхийлөгч Негойца:
- Хятад маягийн шинэчлэл бол энх тайван хөгжлийн замаар замнах орчин үеийн шинэчлэл юм. Хятад улс орчин үеийн шинэчлэлийг эрэлхийлж байгаа нь улс орнууд харилцан ашигтай хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэхэд илүү шинэ боломж олгож, хүн төрөлхтний хамтын хөгжилд хүчтэй түлхэц болж байна гэж илэрхийллээ.
Сэтгэгдэл (0)