Эмч нар амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг чанартай, хурдан шуурхай гүйцэтгэх ур чадвараар өрсөлдлөө

Улсын гуравдугаар төв эмнэлэг эмч, мэргэжилтнүүдийнхээ дунд “Амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг чанартай, хурдан шуурхай гүйцэтгэх нь” сэдэвт ур чадварын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тус эмнэлэг уг тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эмч мэргэжилтний нэрэмжит сар”-ын хүрээнд “Бид ёс зүй, эерэг хандлагаар манлайлна” уриан дор явуулсан.

 Энэхүү тэмцээнийг эмч мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар, харилцаа хандлага, багаар ажиллах чадварыг сайжруулах, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээг богино хугацаанд, үр дүнтэйгээр батлагдсан стандарт, удирдамжийн дагуу чанартай түргэн шуурхай мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэн, эмч мэргэжилтэн бүр өндөр ур чадвар эзэмших зорилгоор зохион байгуулсан бөгөөд тэмцээнд тус эмнэлгийн эмчилгээ оношилгооны тасаг нэгжийн 30 эмч мэргэжилтэн таван багт хуваагдан гурван шатанд өрсөлдсөн.

 Тэмцээний тэргүүн байрыг Зүрхний хэм судлалын төв, Мэдрэл судлал, Ерөнхий эмчилгээ, Судсан дотуурх оношилгоо эмчилгээний тасгуудын хамтарсан баг эзэлсэн бол удаах байрт Зүрх судлал, Нүдний мэс засал, Бөөр диализ дотоод шүүрлийн төв, Чанар аюулгүй байдлын албаны хамтарсан шалгарлаа. Мөн тус тэмцээнийг жил бүр уламжлал болгон сувилагч тусгай мэргэжилтэн болон резидент эмч нарын дунд  2015 оноос хойш амжилттай зохион байгуулж байна.

скачать dle 12.0