ӨМӨЗО-ы гадаад худалдааны импорт, экспорт өнгөрсөн оны мөн үеэс 53.8 хувиар өсөв

Сурвалжлагч ӨМӨЗО-ы Худалдааны яамнаас мэдээлснээр 2023 оны 01-р сараас 02-р сар хүртэл ӨМӨЗО-ы гадаад худалдааны цар хүрээ тасралтгүй нэмэгдэж, гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ 29 тэрбум 440 сая юаньд хүрч өмнөх оны мөн үеийнхээс 53.8 хувиар өссөн байна. Үүнд экспортын хэмжээ 11 тэрбум 600 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 36 хувиар өсөж, өсөлтийн хурд Хятад улсын хэмжээнд 10-р байранд орж, импортын хэмжээ 18 тэрбум 370 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 66.9 хувиар өсөж, өсөлтийн хурд Хятадын хэмжээнд нэгдүгээрт орсон байна.
Хөххотын Гаалийн статистик мэдээгээр Баяннуур хотын импорт, экспортын хэмжээ 6 тэрбум 580 сая юаньд хүрч, 89 хувиар нэмэгдэж, ӨМӨЗО-ы бүх хотуудыг тэргүүлж, Манжуур хотын импорт, экспортын хэмжээ 4.6 тэрбум юаньд хүрч, 196.3 хувиар өсөж хоёрдугаарт жагсжээ. ӨМӨЗО нь 1608 аж ахуйн нэгжийн импорт, экспортын гүйцэтгэлтэй байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 292-оор нэмэгдсэн нь мэдэгдэхүйц өсөлт юм. ӨМӨЗО-ы хувийн аж ахуйн нэгжийн импорт, экспортын хэмжээ 22 тэрбум 810 сая юаньд хүрч, 70.3 хувиар өсөж, төрийн өмчийн аж ахуйн нэгжийн импорт, экспорт 4 тэрбум 970 сая юаньд хүрч, 22.8 хувиар өссөн байна. Механик болон цахилгааны бүтээгдэхүүн, ган бүтээгдэхүүний экспорт ихээхэн нэмэгдэж, нүүрсний импорт хоёр дахин нэмэгджээ. ӨМӨЗО-ы механик болон цахилгаан бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ган бүтээгдэхүүн, эмнэлгийн материал, эмийн бүтээгдэхүүний экспорт 4.05 тэрбум, 1.46 тэрбум, 970 сая, 320 сая юаньд хүрч, 173.6 хувь, 13.2 хувь, 88.3 хувь ба 33.9 хувиар тус тус өссөн байна. Импортын гол бараа нь нүүрс, металлын хүдэр, ашигт малтмалын элс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, түүхий нефть байсан бөгөөд үүнээс нүүрс, металлын хүдэр, ашигт малтмалын элс тус бүр 6.56 тэрбум юань, 5.94 тэрбум юань импортолж, 448.2 хувь ба 36.6 хувиар тус тус өссөн байна.
ӨМӨЗО-ы Худалдааны Яамны холбогдох хүний танилцуулснаар энэ онд Өвөр Монгол нээлттэй эдийн засгийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах тусгай арга хэмжээ хэрэгжүүлж, экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх шинэ хөрөнгө оруулалтын төслүүлийг урамшуулан дэмжинэ. Мөн  уламжлалт гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдийг хил дамнасан цахим худалдааны бизнес эрхлэх өөрчлөлтийг ахиулж, гадаад зах зээлийн сүлжээг бий болгож, сайжруулна. Үүний зэрэгцээ гадаад худалдааны аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх үйлчилгээний механизмыг гүнзгийрүүлж, Өвөр Монголын гадаад худалдааны харилцааг бэхжүүлэхэд бүх хүчээ дайчлан ажиллана гэжээ.
скачать dle 12.0