“Welcome to Mongolia” өдөрлөг Эль-Кувейт хотод боллоо

П.АМГАЛАН
Монгол Улсын Засгийн газар 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох” аялал жуулчлалын жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан Монголын өдрүүд арга хэмжээний соёлын арга хэмжээг Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам санаачилж, Гадаад харилцааны яам, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Кувейтийн Соёл, урлаг, утга зохиолын Үндэсний зөвлөлтэй хамтран “Welcome to Mongolia” сэдвийн дор Эль-Кувейт хотод гуравдугаар сарын 9-нд зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд Монголын Үндэсний урлагийн их театр, гавьяат жүжигчин, Соёлын элч Э.Анхбаяр, “Queen model agency”-гийн шилдэг загвар өмсөгчид, уран зураач С.Чулуунбаатар, М.Уламбаяр нар оролцсон байна. Монголын ардын болоод орчин үеийн урлаг мөн дэлхийн сонгодог урлагийн номер, Монголын байгаль, аж ахуйг харуулсан уран зургийн үзэсгэлэнг Абдулхуссейн АбдулРида театрт толилууллаа. Тоглолтыг 500 гаруй зочин үзэж сонирхжээ. 
Эх сурвалж:www.polit.mn
скачать dle 12.0