Ши Жиньпин ХКН, дэлхийн улс төрийн намуудын яриа хэлцэлд оролцоно

Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч Ху Жаомин 03-р сарын 13-ны өдөр мэдэгдэхдээ "Хятадын Коммунист Нам хийгээд дэлхийн улс төрийн намуудын дээд түвшний яриа хэлцэл Бээжингийн цагаар 03-р сарын 15-нд видео хэлбэрээр болно. Цахим яриа хэлцлийн нээлтийн ёслолд  Хятадын Коммунист Намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпин оролцож үг хэлнэ" гэжээ.
Энэхүү яриа хэлэлцээ нь "Шинэчлэлийн зам: Улс төрийн намуудын үүрэг хариуцлага" гэсэн сэдвийн дор зохиогдож, олон орны улс төрийн нам, улс төрийн байгууллагын удирдлага урилгаар оролцох юм.  
 
скачать dle 12.0