Монголын эзэнт гүрний үеийн модон сам буюу ёлын хэцийн дурсгал

МОНГОЛЫН ЭЗЭНТ ГҮРНИЙ ҮЕИЙН МОДОН САМ БУЮУ ЁЛЫН ХЭЦИЙН ДУРСГАЛ
Увс аймгийн Өмнөговь, Тариалан сумдын зааг Ёлын хэцийн эх хэмээх хадат өндөрлөг газар дахь хадны оршуулгаас энэхүү хээ чимэглэл, ур хийц сайтай, нягт ширхэгтэй хатуу модоор хийгдсэн сам илэрч олдсон билээ.
Талийгаачийг хадны хөмөг, агуйд оршуулах зан үйл нь Монголын эзэнт гүрний өмнөх үе, эзэнт гүрний үе, эзэнт гүрний дараах үеүдэд хамаардаг бөгөөд эмэгтэй хүний оршуулгад заавал дагалдуулдаг эд зүйлсэд сам, толь, үйлний хайч, хутга зэрэг нь багтдаг.
Хадны оршуулгад дагалдуулсан эд өлгийн зүйлс маш сайн хадгалагддагаараа онцлогтой. Нэг талдаа өргөн, нөгөө талдаа нарийн ширхэг бүхий шүдтэй, маш сайн хадгалагдан ирсэн энэхүү модон самны гол хэсгийн хоёр талд геометрийн дүрслэл бүхий хээг ухаж сийлжээ. Хээний голд дөрвөн дэлбээтэй цэцгэн хээнүүдийг тун чадмагаар нэвт нүхлэн ухаж гаргасан байна. Түүнчлэн, 8.6 х 8.2 см хэмжээтэй уг самны хоёр мөрөн дээр, дундаа цэгтэй дугуй хээг тус бүр гурвыг, нийт 12-ыг сийлжээ.

скачать dle 12.0