"IHC" койныг зах зээлд гаргасан Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг цагдан хорихоор болжээ

Т.САЙХАН
"IHC" койныг зах зээлд гаргасан Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан болохыг албаны эх сурвалж мэдээллээ.
Энэ талаар Б.Эрхэмбаяр өөрийн цахим хуудсандаа бичихдээ "Дөнгөж сая намайг 30 хоног хорих шийдвэр гарлаа. Хоригдож байгаа шалтгаан гэм буруутай гэсэн шүүхийн эцсийн шийдвэр биш, хорьж байгаад шалгалтаа явуулах гэж байгаа" хэмээжээ.
Тэднийг зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 30 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн Их бит ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь татан төвлөрүүлсэн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан. Зах зээлд манифуляци хийж олсон орлогыг угаасан гэх хэргийг Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа билээ. 
Эх сурвалж:www.polit.mn 
скачать dle 12.0