ХНХЯ: Өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдлууд их байна



С.САРУУЛ
Засгийн газраас баталсан “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох журам”-ын дагуу энэ оноос эхлэн нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох болсон. Хоёрдугаар сард нийт хүүхдийн 91 хувь болох 1151.3 мянган хүүхдэд хүүхдийн мөнгө олгох бөгөөд өнөөдөр 1122.6 мянган хүүхдийн мөнгө дансанд шилжиж байна. Үлдсэн хүүхдийн мөнгийг хоёрдугаар сарын 20-ны өдөр олгохоор ажиллаж байна.
Иргэд хүүхдийн мөнгөнд хамрагдах эсэхээ еmongolia болон ehalamj цахим системээр шалгах боломжтой.Иргэдэд анхааруулахад Хүн ам, өрхийн мэдээллийн сан (баг, хороодын Засаг даргын хөтөлдөг өрхийн бүртгэл)-д өрхийн бүртгэл нь алдаатай улмаас өрхийн амьжиргааг үнэлэх боломжгүй тохиолдлууд гарсаар байна. Иймд иргэд нэн тэргүүнд өрхийн мэдээллээ засуулна уу гэж ХНХЯ-наас анхаарууллаа.
Эх сурвалж: www.polit.mn
скачать dle 12.0