Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд10удаа хуралдаж, нийт (давхардсан тоогоор)109асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлсэн байна.
Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийнзургаансанал, дүгнэлт, анхны хэлэлцүүлгийнхоёрсанал, дүгнэлтийг бэлтгэж холбогдох Байнгын хороонд хүргүүлж, Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэйхоёрсаналын томьёоллыг тус тус бэлтгэн ажиллажээ.
Хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд:
Байнгын хорооГазрын тухай таван багц хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж,анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ажиллаж байна.Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тухай хууль нь 2002 онд батлагдсанаас хойш нийт 32 удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд20 жил шинэчлээгүй газрын хуулийг багцаар нь шинэчлэснээрнэгдсэн төлөвлөлтөөр дамжуулан салбар хоорондын уялдааг хангах, зорилтот бүлгийн иргэдэд амины орон сууц, гэр, хашаа барих зориулалтаар тэргүүн ээлжинд газар олгох, иргэн хуулийн этгээд газраа цахим биржээр нээлттэй эдийн засгийн эргэлтэд оруулах, өмчилж авсан газраа шилжүүлэх, худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглах, олон өмчлөгчтэй барилгын доорх газрыг өмчлөгчдөднь дундын мэдлийн газрын эрхээр олгох, газрын маргаан таслах зөвлөлийг байгуулж, маргаан шийдвэрлэх үйл ажиллагааг түргэн, шуурхай болгох юм.
ИймдМонгол Улсын Их Хурлын даргын 2022 оны 12дугаар сарын 07-ны өдрийн191дүгээр захирамжаарГазрын багц хуулийн төсөл, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн, УлсынИхХурал дахьМонгол Ардын Намын бүлгийн даргаД.Тогтохсүрэнгээрахлуулж, Улсын Их Хурлын 21 гишүүний бүрэлдэхүүнтэйбайгуулан ажиллаж байна.
МөнМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”Улсын Их Хурлын тогтоол нь зорилго, үйл ажилллагаанаас гадна санхүүжилтийг хамтад шийдэж хэрэгжүүлж байгаагаараа онцлог юм. Тодруулбал, 2023 онд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих зээлийн хүүгийн хөнгөлөлтөд138,272.30сая төгрөг,Хүнсний үйлдвэр,Газар тариалан,Мал аж ахуйн салбар,Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэхарга хэмжээ болонсудалгаа шинжилгээний зардалд89,980.90сая төгрөг, нийтдээ228,253.20сая төгрөгийгзарцуулахаар төлөвлөж төсөв санхүүжилттэй нь уялдуулж өгсөн нь бодит үр дүнгээ өгнө гэж үзжээ.
Байнгын хорооны тогтоолоорБайгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазараар ахлуулан байгуулсан. Ажлын дэд хэсэг 7 удаа хуралдсанаас гадна байгалийн ургамал ашиглагч, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч талуудыг хамруулсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд2022 оны 10 дугаар сарын 31-нд, газар тариалан, мал аж ахуй эрхлэгчдийг хамруулсан хэлэлцүүлгийг Орхон аймагт 2022 онд 12 дугаар сарын 20-нд тус тус зохион байгуулсан юм.
Хяналт, шалгалтын ажлын талаар:
Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалтын чиглэлээр Байнгын хорооны тогтоолоор гурванажлын хэсэг байгуулан ажиллажээ.
1.Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилт болон ус ашиглалтын талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгахлан ажиллаж байна.
2.Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортын асуудлаар хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлынхэсгийгУлсын Их Хурлын гишүүнТ.Аубакир ахалж, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен,С.Ганбаатар,Н.Ганибал,Ц.Идэрбат,Ц.Туваан,Т.Энхтүвшин нар ажиллаа.
Ажлын хэсэг санал, дүгнэлт гарган 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанд танилцуулж, “Мал, махны бэлтгэн нийлүүлэлт, нөөц, экспортыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”02 дугаар тогтоолыг батлан, хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн байна.
3.Байнгын хорооны 2022 оны15 дугаартогтоолоор байгуулагдсанТусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлын явц байдалд хяналт тавих, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийгУлсын Их Хурлын гишүүнТ.Энхтүвшин ахалж, гишүүдээр Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен,Г.Ганболд, Н.Наранбаатар,Г.Мөнхцэцэг нар ажиллаа.Ажлын хэсэг санал дүгнэлт гарган 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Байнгын хорооны хуралдаанд танилцуулж,“Тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсийн баталгаажуулалтын ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай”03 дугаар тогтоолыг батлан, хэрэгжилтийг хангуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлжээ.
Бусад ажлын талаар:
Хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, олон нийтээр хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор хууль тогтоомжийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг тав, хурал зөвлөгөөн зургаа,уулзалт, ярилцлага тав, гадаадын зочид төлөөлөгчтэйтавануулзалтыг зохион байгуулж ажиллаа.
2023 оны 01 дүгээр сард Байнгын хорооны хуралдаанаар2022-2023 оныөвөлжилтийн байдал, цаг агаарын төлөв,өвөл, хаврын улирлын тэжээлийн хэрэгцээ, нөөц бэлтгэл, отор нүүдэл, эрчим хүч, түлш, дулааны хангамж, агаарын бохирдлынталаарМонгол Улсын Шадар сайдын мэдээллийг сонсож,Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналын дагуу дараах асуудлаар Монгол Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагуудад тэмдэглэлээр үүрэг чиглэл өглөө.
Түүнчлэн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Улсын Их Хурлын Байгаль хамгаалал консервацийн бүлгээс санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтранБайгаль орчны багц хуулийн төслийн хэлэлцүүлгийг Төрийн ордонд 2023 оны 01 дүгээр сарынзохион байгуулсан.Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас салбарын 33 хуульд дүн шинжилгээ хийж, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах санал боловсруулсныг хэлэлцүүлсэн бөгөөдУлсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Саранчимэг, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ж.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, С.Ганбаатар болон холбогдох яам, агентлаг, олон улсын төслийн болон төрийн бус байгууллагыг төлөөлөл, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 50 гаруй хүн оролцсон. Цаашид байгаль орчны багц хууль дээр дүн шинжилгээг нарийвчлан хийхээр болжээ хэмээнУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл (0)