Ядуурлаас ангижирсан хүмүүсийн нэг хүнд ногдох орлого 2022 онд 14.342 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 14.3 хувиар нэмэгдэж, ядуурлаас ангижирсан бүс нутаг, хүмүүсийн орлого маш хурдацтай нэмэгдсэн гэдгийг сурвалжлагч саяхан Хятадын хөдөөгийн сэргээн хөгжүүлэх товчооноос мэджээ.
Хятадын хөдөөгийн сэргэн хөгжүүлэх товчооны холбогдох хүн хэлэхдээ "2022 онд Хятадын хөдөөгийн сэргэн хөгжүүлэх товчооноос ядуурлаас ангижирсан ололт амжилтыг бэхжүүлэх, өргөжүүлэх үндсэн арга хэмжээ болгон ядуурлаас ангижирсан хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэхийг баримталж, ажил эрхлэлт, аж ахуйн хоёр түлхүүрт анхаарал хандуулсан юм гэжээ. Мөн Хөдөлмөр эрхлэлтийн хувьд ядуурлаас ангижирсан хүмүүсийг гадагшаа хөдөлмөр эрхлэх, хамгийн ойрын газарт орон нутагт хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, аймгийн хөдөлмөр эрхлэлтийн хамтын ажиллагааны үүргийг бүрэн дүүрэн гүйцэтгэн, хамтрагчийн дэмжлэг, тогтмол цэгийн тусламж, хөдөлмөр эрхлэлтийн хамтын ажиллагааны механизмыг бий болгох ажлыг зохион байгуулж, дайчлан, хөдөлмөр эрхлэлтийн тусламжийн сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх, нийгмийн халамжийн постуудыг удирдан зохион байгуулж, хэрэгжилтэд нь зөвлөн туслах, бэлэн мөнгөний ажлын эрчмийг нэмэгдүүлэх, нутагтаа эргэж ирсэн хүмүүст ажлын байрны тусламжийг бэхжүүлэх зэрэг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааг хэрэгжүүлэн, цар тахлын хор уршгийг үр дүнтэй хүлээн авч, ядуурлаас ангижирсан ард иргэдийн ажил эрхлэлтийн хэмжээ тасралтгүй нэмэгдэж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд янз бүрийн арга хэмжээ авсан байна" гэжээ.
Үйлдвэрүүдийн хувьд ядуурлаас ангижирсан бүс нутагт онцлог үйлдвэрлэлийг дээшлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хөдөөгийн сэргэлтийг дэмжих төв санхүүгийн дэмжлэгийн сангийн 55 хувиас дээш хувийг аж үйлдвэрийн салбарын хөгжлийг дэмжих зорилгоор ашиглан, тэргүүлэх үйлдвэрүүдийн онцлогийн даатгалын хамрах хүрээ 70 хувьд хүрсэн байна. Хөдөө аж ахуйн хамтарсан бүс нутгийн хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны механизмыг сайжруулах, тусламжийн төсөл хэрэгжүүлэх аж үйлдвэрийн зөвлөх бүлгийг сонгон шалгаруулах, Фермийн байрын эдийн засгийн чанарыг өндөр түвшинд хөгжүүлэх, хэрэглээний тусламжийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх, ядуурлаас ангижирсан зарим бүс нутагт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээ, өртөг дээшлэхэд хүрсэн юм.










Сэтгэгдэл (0)