Хаврын тээвэрлэлтийн тоо баримтаас үзвэл, 01-р сарын 20-ны байдлаар Хятадын төмөр зам, авто зам, усан зам, иргэний агаарын тээврээр давхардсан тоогоор нийт 44 сая 431 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сараас 3.7 хувиар буурч, өмнөх оны мөн үеийнхээс 46.8 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 53.0 хувиар өссөн байна. Үүнд:
Төмөр замаар 8 сая 129 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сараас 9.2 хувиар буурч, 2019 оны мөн үеэс 12.6 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 29.8 хувиар өссөн байна.
Авто замаар 34 сая 430 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сараас 2.4 хувиар буурч, 2019 оны мөн үеэс 51.8 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 60.3 хувиар өссөн байна.
Усан тээврээр 541 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 1.6 хувиар өсөж, 2019 оны мөн үеэс 43.4 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 66.4 хувиар өссөн байна.
Иргэний агаарын тээврээр 1 сая 331 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх сарынхаас 4.3 хувиар буурч, 2019 оны мөн үеэс 25.7 хувиар буурч, 2022 оны мөн үеэс 44.1 хувиар өссөн байна.
Хурдны замаар 27 сая 725 мянган тээврийн хэрэгсэл зорчиж, үүний дотор бага оврын суудлын автомашины 25 сая 548 мянга болж, өмнөх сарынхаас 13.5 хувиар буурч, 2019 оны мөн үеэс 15.2 хувиар, 2022 оны мөн үеэс 8.9 хувиар өссөн байна.
Сэтгэгдэл (0)