Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт нэгдүгээр сарын 29-нийг дуустал үргэлжилнэ.
Ойрын өдрүүдэд хүйтэрсэн, мөн томуу, томуу төст өвчний тархалттай холбоотойгоор амралтыг сунгаж магадгүй гэх мэдээлэл гараад буй. Иймд Боловсрол, Шинжлэх Ухааны Яамнаас энэ талаар тодруулахад "Сурагчдын амралтын хуваарь хэвээрээ байгаа" гэлээ.
Сурагчдын хоёрдугаар улирлын хичээл энэ сарын 30-нд эхэлж, найман долоо хоног үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)