Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөл өнөөдөр(2023.01.20)хуралдлаа.
Зөвлөлдөх зөвлөл энэ сарын 17-ны хуралдаанаараазөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссыг байгуулсан. Тус комиссын гишүүдтэй өнөөдрийн хуралдааны үеэр уулзаж, Зөвлөлдөх санал асуулгын тухай хууль, мөн Зөвлөлдөх зөвлөлөөс баталсан журмын дагуу ажиллахдаа анхаарах шаардлагатай асуудлуудын талаар зөвлөгөө өгөв. Зөвлөлдөх санал асуулгын Техникийн хяналтын комиссын гишүүд олон нийтийн байгууллага, иргэний нийгмийн салбарт ажилладаг судлаач нар бөгөөд тэдний гурав нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй хүн юм.
Дараа нь Зөвлөлдөх зөвлөлийн хуралдаанаар Зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шатанд тухайн сэдвээр мэдээлэл өгөх судлаач, мэргэжилтэн, хөндлөнгийн шинжээч, төрийн байгууллага, албан тушаалтныг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд санал болгох асуудлыг хэлэлцэв. “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгад хөндөгдөн буй сэдвүүдээр дагнан ажилладаг, мөн олон жил эрдэм шинжилгээний ажил хийсэн туршлагатай 20 гаруй судлаачдыг Байнгын хороонд санал болгохоор тогтлооУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл (0)