Хүннү Монголчуудын өвөг болохыг нотлох маш олон баримт бий

Дэлхийн олон орны эрдэмтэд Хүннүгийн үед холбогдох археологийн дурсгалууд болон түүхэн сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн нүүдэлчдийн тухай мэдээнд тулгуурлан эртний хүннү нарыг судалсаар ирсэн. Олон эрдэмтдийн олон жилийн харьцуулсан судалгааны үр дүнд Хүннү монголчуудын өвөг болохыг нотлох маш олон баримт илэрсний нэг нь Хүннүгийн хэл хуур хөгжим юм.
Хүннү нар хэл хуур хэрэглэж байсныг гэрчлэх ясаар хийсэн хэл хуур 1989 онд Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дахь Морин толгойн дурсгалт газрын хүннү булшнаас илэрч олдсон билээ.
Чингис хаан Үндэсний музейн дэргэдэх “Хаан найрал” чуулга нь Хүннүгийн ясан хэл хуураас эхлээд өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэрт төрт улсаа төвхнүүлж асан үе үеийн нүүдэлчдийн язгуур хөгжмийн зэмсгүүдээр Монгол хаадын ордны хөгжмийг сэргээн тоглож буй.
Чингис хаан Үндэсний музей нь сан хөмрөгөө баяжуулах хүрээнд эдгээр хөгжмийн зэмсгийг урлахад шаардагдах хөрөнгийг төсөвт тусгуулан санхүүжүүлж, оюуны бүтээлүүдийг нэгтгэн, ордны хөгжмийг олон нийтэд таниулан сурталчлах өргөн цар хүрээтэй ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж ажилласан билээ.
Ташрамд хэлэхэд, хэл хуур хөгжмийн зэмсэг өнөөдөр дэлхийн 160 гаруй оронд тархаад буй ч ясан, төмөр, хулсан гэх гурван төрлийн хэл хуур зэрэг хөгжиж, өнөө хэр хадгалагдсаар байгаа цор ганц үндэстэн нь Монгол юм.
ЭХ СУРВАЛЖ:ЧИНГИС ХААНЫ МУЗЕЙ
скачать dle 12.0