Сань Я хотод аялж буй аялагчид маш олон байна

Хайнань муж Хятадын хамгийн урд хэсэгт Өмнөд Хятадын тэнгист оршдог. Сань-Я бол Хайнань мужийн хоёр дахь том хот, Хятадын өмнөд нутгийн халуун бүсийн тэнгисийн эргийн аялал жуулчлалын үзэсгэлэнт хот юм. Сань-Я жилийн дөрвөн уларилд цэл ногооноороо байдаг, уул ус хосолсон үзэсгэлэн байгальтай. Тэнд улсын зэрэглэлийн аялал жуулчлал, амралт сувиллын газар олон бий. Тэнгэрийн хязгаар далайн хөвөө, Дорнод тэнгис, буга буцсан газар, Сань-Ягийн булан, Билөдүн агуй зэрэг дэлхийд алдартай үзэсгэлэнт газрууд байдаг. Цагаан сар төхөх тутам Сань Я-ыг зорин явж буй хүмүүс маш олон байна.
скачать dle 12.0