Ж.Лхагвасүрэн: Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд давхардсан тоогоор 306 гэрч оролцоно

Монгол Улсын Их Хурлаасбайгуулагдсан Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооноосНотлох баримтыг шинжлэн судлах сонсголыгнэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэдзохион байгуулах гэж байгаа билээ. Сонсголын талаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ж.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

отлох баримтыг шинжлэн судлах сонсголд хэдэн хүн гэрчээр оролцох бол?
-Сонголыг таванөдөр дараалан зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ удаагийнНотлох баримтыг шинжлэн судлах сонсголд давхардсан тоогоор 306 гэрч оролцохоор байгаа.Давхардуулахгүйтоогоорхэчнээн хүн оролцохвэ гэвэлсонсголын эхний өдөр 65 гэрч, хоёрдахь өдөр 47, гуравдахь өдөр 31, дөрөвдэх өдөр 25, тав дахьөдөр 23 буюу нийтдээ 191 оролцогч Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлтэй холбогдуулж мэдүүлэг өгөхөөр төлөвлөсөн байгаа.Бид хуралдааны бэлтгэл,зохион байгуулалтыг хангаад байна.

-Сонсголын талаарх мэдээллийг олон нийтэд хэрхэн хүргэх вэ?
-Сонсгол Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуульд заасан дэгийн дагуу зохион байгуулагдана.Сонсголын үйл ажиллагаагТөрийн ордныИх эзэн Чингис хаан танхимаас МҮОНТВ хоёрдугаарсувгаарааорон даяар шууд дамжуулна.Энэхүүшууд дамжуулалтболон Улсын Их Хурлын фэйсбүүк дэх албан ёсны "ParliamentMN" хуудсаасбусад хэвлэлмэдээллийнбайгууллагууд мэдээллийг авчолон нийтэд түгээхболомжтой. Хуралдааны танхимын багтаамж, оролцогчдын тооноос хамаараад танхимруу бусадхэвлэл мэдээллийнажилтнуудыгоруулах боломжгүй байгааг ойлгож хүлээж авах байх.
-Сонсголд түр хорооны гишүүд, гэрчээс гадна ямар хүмүүс оролцох вэ?
-Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг Монгол Улсын Их Хурлынтүүхэнд анх удаа зохион байгуулж байгаа.Сонсголд Хянан шалгах түр хорооны 12 гишүүн оролцоно.УИХ-ынТамгын газраас бэлтгэл, зохион байгуулалтын талдтуслалцаа үзүүлж байгаа ажлын алба оролцоно. Хөгжлийн банкны одоо ажил үүргээ гүйцэтгэж байгаа 10 орчим удирдах албан тушаалтнууд оролцоно.Мөн одоо зээл олголтын үед ажиллаж байсан Хөгжлийн банкны хуучин удирдлагууд оролцоно.Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаярын урилгаарУлсын ерөнхий прокурорын газар,Цагдаа ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнуудажиглагчийн байр суурьтайоролцоно.Мөнтухайн чиглэлээр мэргэшсэн ТББ-ын төлөөллийг оролцуулах хуультай. Энэ дагуу ТББ-ынтаванТББ-ын төлөөлөл оролцохоор болсон.Мэдээж хэрэг хянан шалгах түр хорооноос томилсон хянан шалгагч, шинжээч нар оролцож ажлын тайлан, шинжээчийн дүгнэлтийг танилцуулах дэгтэй.

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.
скачать dle 12.0