Дэлхийн эдийн засаг энэ онд 1.7 хувиар өснө гэж тооцоолж байна

Энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг Дэлхийн банк огцом бууруулсан байна. Тэд 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2022 оны 06-р сард 3 хувь хэмээн таамаглаж байсан бол одоо 1.7 хувь хэмээн бууруулжээ. Энэ нь 2009, 2020 оны эдийн засгийн уналтын дараа тохиох хамгийн доор үзүүлэлт болж магадгүй хэмээн Уолл Стрит сэтгүүл мэдээлжээ.
Тайланд дурдсанаар дэлхийн инфляц буурч эхэлсэн  ч түүхэн дээд түвшинд хэвээр байна. Түүнчлэн өндөр инфляц, зээлийн хүүгийн өсөлт, хөрөнгө оруулалтын зогсонги байдал, Орос, Украины мөргөлдөөн зэрэг хүчин зүйлийн улмаас эдийн засагт эрсдэл учирч байна гэжээ.
скачать dle 12.0