БНХАУ-ын Засгийн газар 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэсний дараа БНХАУ-д зорчих гадаад улсын иргэдэд зориулан дараах арга хэмжээг авна.
1. Нуклейн хүчлийн шинжилгээ
БНХАУ-д зорчих иргэд хил нэвтрэхээс өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч БНХАУ-д зорчих боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол хариу сөрөг болсны дараа тус улсад зорчих боломжтой.
2. Гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг
БНХАУ-д зорчих иргэд хил нэвтрэхээсээ өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, цахим хуудас (https://htdecl.chinaport.gov.cn/htdeclweb/home/pages/healthDeclare/declare.html) болон China Customs APP-аар дамжуулан “БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг англи, хятад хэл дээр урьдчилан бөглөсөн байх шаардлагатай. Мөн цаасаар монгол хэл дээр бөглөх боломжтой.
3. Хилээр нэвтрэх хорио цээрийн дэглэм
БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд дахин хамрагдах шаардлагагүй. Гаалиар эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй иргэд хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй иргэдийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.
4. Яаралтай үед холбоо барих
Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.
· Бээжинд суугаа ЭСЯ: +86(10)65321203,+8617600787323, beijing@mfa.gov.mn,
· Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262, huhhot@mfa.gov.mn,
· Шанхайд суугаа ЕКГ: +8613122656261, shanghai@mfa.gov.mn,
· Манжуурт суугаа КГ: +8615734851884, +8615648081299, manjuur@mfa.gov.mn,
· Эрээнд суугаа КГ: +86 15647964334, ereen@mfa.gov.mn
ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДҮҮЛЭГ ӨГӨХ
Нийтлэгдсэн огноо: 2023.01.07
Зорчигчдын анхааралд:
Эрхэм хүндэт зорчигч та сайн байна уу?
Цар тахлын халдварт өвчний тархалтыг үр дүнтэй урьдчилан сэргийлж, таны болон бусдын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор таныг “БНХАУ-ын Хилийн эрүүл мэнд, хорио цээрийн тухай хууль”-ийн дагуу ЭРҮҮЛ МЭНДИЙН МЭДҮҮЛГИЙН ХУУДАС-ыг Хятад улсын гаалийн албаны шаардлага ёсоор үнэн зөв, хариуцлагатай бөглөж, өөрийн эрүүл мэндийн байдал ба аяллын түүхээ мэдүүлэхийг анхааруулж байна.
Хэрвээ танд халдварт өвчний шинж тэмдгүүд илэрч байгаа бол аяллын хэрэгслийн үйлчилгээний ажилтанд даруй мэдүүлнэ үү.
Хэрвээ биеийн эрүүл мэндийн байдлаа нуун далдалсан буюу хуурамч мэдүүлэг өгснөөс болж цар тахлын халдвар үүсгэсэн, цар тахлын ноцтой аюулыг тархалтад хүргэсэн тохиолдолд “БНХАУ-ын Эрүүгийн хууль”-ийн 332.1-р заалтын дагуу гурван жилээс доош хугацааны хорих ял оногдуулах, цагдан хорих эрүүгийн ял оногдуулах болно.
Та эрүүл мэндийн мэдүүлгийг цаасаар буюу “Гаалийн үйлчилгээний апплет” дээр бөглөх боломжтой.
Та ирсэн даруйдаа эрүүл мэндийн мэдүүлгийн хуудсаа гаалийн байцаагчид өгч, хорио цээрийн шалгалтад идэвхтэй хамрагдаж ажиллана уу.
Хамтран ажилласан баярлалаа.
Сэтгэгдэл (0)