Сэтгэл гутрал уу эсвэл…

Манай сайтын нэр дээр ийм нэг захидал ирсэн юм. Үүнд бид мэргэжлийн хүнд хандан зөвлөгөө авсанаа эрхэм танд хүргэж байна:
“sain b.a u?bi 1 sariin omnoos l neg l oort min hurtel hetsuu sanagdah bolloo. haaya uneheer setgel hodlol b.hgui bi zugeer l 1 amitai mortloo uhaangui ymarch orchinoo sonirholgui bolood bi oodrog b.h geed ch chadahgui ym shig sanagddag bolloo, yund buhimdaad b.gaagaa ch medehgui b.na nadad setgel zuin talaas zuwluguu mash ih heregtei b.na bayrlalaa”
Хариулт: Юуны өмнө өөрт тохиолдсон асуудлаар бидэнд хандсанд баярлаллаа.
Өөрт гарч буй өөрчлөлтийг ажиглаж, түүндээ тохирох мэргэжлийн хүний зөвлөгөөг эрж хайж байгаа тань сайн хэрэг байна.
Онош. Таны бидэнд ирүүлсэн өөрийн сэтгэл зүйн байдлын тухай тайлбараас үзэхэд ажил, ахуй амьдрал болон найз нөхөдтэйгөө харилцах гэх мэт өдөр тутмын амьдрал тань нэгэн хэвийн хэмнэлд орсон, өдөр бүр, тохиолдож буй үйл явдал болгон төдийлөн сонирхол татахгүй, аливаа бүхнээс залхах хандлагатай болоод тодорхой хугацааг өнгөрөөж байгаа бололтой. Үүнээс үзвэл танд ядаргаанаас үүдэлтэй сэтгэл зүйн бяцхан өөрчлөлт тохиолдсон “гарсан” байж болох юм.
Шалтгаан. Ажлын ачаалал, ахуй амьдралд гарч буй бэрхшээл, хүрээлэн буй орчны тааламжгүй байдал зэргээс үүссэн стресс хуримтлагдахын зэрэгцээ амьдралын хэв маяг “дэглэм”, хэрэглэж буй хүнс тэжээлийн байдал, онцлогоос шалтгаалаад алдагдсан эрчим хүчийг нөхөх, хуримтлагдсан ядрал, бухимдлыг тайлах байдал доголдсоноос таны бие махбод ядаргаанд орж улмаар аливаа зүйлээс залхах, өдөр тутмын амьдрал сонирхолгүй санагдах зэрэг сэтгэл зүйн өөрчлөлтөөр илэрч байна гэж үзэж болохоор байна.
Магадгүй та ажлаасаа хэд хоногийн чөлөө авах, ажлын хариуцлага, гэр бүлийн үүрэг гэх мэт санаа зовоосон асуудлыг түрхэн мартаж, үзвэр үйлчилгээний газруудаар ойр дотнын хэн нэгэнтэй зугаалах зэрэг идвэхтэй амралтаар 7 – 10 хоногийг өнгөрөөсний дараа таны одоогийн байдал өөрчлөгдөж, хуучин хэвэндээ орох боломжтой юм.
Анхааруулга. Амралтын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэх, шөнө орой болтол буюу урт цагаар “хоёр гурван хоног үргэлжилэн” зугаалах гэх мэт нь таныг улам ядраах боломжтой. Мөн ажил, амьдралын дэглэм, хэв маягийг өөрчилж, цаг хугацааг үр дүнтэй, хэмнэлттэй өнгөрөөх арга барилуудаас хэрэгжүүлэх, байгальд аялах, хөнгөн дасгал хийх, хэрэглэж буй хоол хүнсний орц, найрлагыг өөррчлөх зэргээр амьдралдаа тодорхой өөрчлөлт хийвэл таны цаашдын амьдрал аливаа асуудалгүй, аз жаргалтай болох боломжтой.
Нэмэлт. Энэ бүхнийг таны бидэнд ирүүлсэн захидал дээр тулгуурлан боловсруулсан болно. Хэрэв та өөрийн эрхэлдэг ажил, амьдралын хэв маяг, сонирхол, сүүлийн хагас жилд тохиолдсон аливаа үйл явдлын тухай зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг өгөх аваас танд тохиолдож буй сэтгэл зүйн асуудлыг илүү нарийн тодорхойлж, зөвхөн танд тохирсон арга барилыг боловсруулсанаар, тулгарч буй асуудлыг хамтран богино хугацаанд, ул суурьтай шийдэж, арилгах боломжтой юм.
Миний өгч буй тайлбар таны сэтгэлд нийцсэн, эс нийцсэн бай тодорхой өөрчлөлт “сэтгэл зүйн хувьд” байгаа нь илэрхий тул мэргэжлийн хүнд хандахыг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл энэ зөвлөгөөнд сэтгэл ханах төдий биш, биечлэн уулзаж, илүү дэлгэрэнгүй ярилцсан үндсэн дээр цаашдын алхамаа тодорхойлох зүйтэй юм.
скачать dle 12.0