Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадна машиндаа төрсөн гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэгвэл тус мэдээллийн талаар Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Алтантуяагаас тодруулсан. Энэ үеэр тэрээр "Баянзүрх дүүргийн иргэн 26 настай хоёр дахь төрөлт байсан. Нөхрийнхөө хамт хувийн машинаар төрөх эмнэлэг дээр ирсэн. Энэ тохиолдолд эмэгтэйн төрөх үйл явц нэгэнт эхэлчихсэн байсан учраас эмнэлэгрүү зөөх боломж байгаагүй. Тиймээс машинд төрүүлсэн.
Бидний зүгээс цаг алдалгүй үйлчилгээг үзүүлэх ёстой байсан боловч, мэдээллийн зөрүүтэй ойлголцлоос болоод тусламжаа яаралтай үзүүлж чадсангүй. Тиймээс эмнэлгийн зүгээс ар гэрийнхнээс нь уучлалт хүсч байна. Дараа нь ийм төрлийн алдаа гаргахгүйг хичээж, эмнэлгийн гаднах болон дотоод хяналтандаа улам анхаарч ажиллана. Ажилтнуудад тусад нь арга хэмжээ авна." хэмээлээ.
Сэтгэгдэл (0)