Өөртөө захидал бичээрэй
Та хэдхэн минутын цаг зарцуулж өөртөө захидал бичээрэй! Одоогийн төөрөгдөл харамсал, ололт амжилт, баяр талархал, итгэл найдвараа бичиж, эргэж ирэхгүй 2022 оны баяр бахдал, уйтгар гуниг, оносон алдсан бүхнээ эргэцүүлэн дүгнэж, андуудтайгаа хуваалцан, шинэ оноо хүсэл тэмүүлэл, урам итгэлээр тэтгэх сайхан шүү дээ.
Хэрэв та хаанаас нь хэрхэн бичихээ мэдэхгүй байвал миний бэлтгэн хүргэж байгаа энэ загвар таны бодлын хөтөч болж чадах байх.
Өөртөө бичсэн захидал
Хайртай __________ минь
2022 оноо дүгнэсэн энэ захидлаа танд илгээж байгааг мань хүлээн авна уу. Ирж буй 2023 онд бие эрүүл, ухаан саруул, өдөр болгон жаргалтай байх болтугай.
Миний төөрөгдөл:
__________-ны талаар би мэдэхгүй байна.
__________ чухам ямар болохыг би төсөөлөх аргагүй.
_________-ны төлөө би санаа зовж байна.
_________-г би хүсэхгүй.
__________-гаасай л гэж би залбирдаг.
Миний харамсал:
__________-нд би сэтгэл дундуур байна.
__________-ндаа уучлалт гуйж байна.
__________-нд би маш их сэтгэлээр унасан.
Уг нь би __________-ж болох байсан.
Би__________-г л хүсэж байна.
Миний ололт:
__________-г би хийж бүтээж чадсан.
Би__________-г оллоо.
Би__________-г сурлаа.
__________-ндээ би их баяртай байна.
__________ гэдэгт найдаж байна.
Миний талархал:
__________-нд талархал илэрхийлье.
_________-нд мөн баярлалаа.
__________ гэдгийг би мэдэж байгаа.
__________ гэдгийг би ойлгож байгаа.
Би __________-нд хайртай.
Миний хүсэл:
Би__________-г хүсэж байна.
Би __________-г мөрөөдөж байна.
Би __________-г хүсэхгүй.
Би __________ гэдэгт итгэлтэй байгаа.
__________-г хүсэн ерөөе.
28 настай Оюунчимгийн өөртөө илгээсэн захидлыг та нартайгаа хуваалцаж байна. Та ч гэсэн өөртөө бичсэн захидлаа бидэнтэй хуваалцаарай.
Оюунчимэгийн өөртөө илгээсэн захидал
Хайрт Оюунаа минь:
2022 оноо дүгнэсэн энэ захидлаа танд илгээж байгааг минь хүлээн авна уу. Ирж буй 2023 онд бие эрүүл, ухаан саруул, өдөр болгон жаргалтай байх болтугай.
Миний төөрөгдөл:
28 настайдаа амьдралын замаа өөрчилж, ажлаа хаяад магистрын шалгалтад орсон минь оройтсон сонголт болсон эсэхийг би мэдэхгүй байна.
Хэрэв энэ сонголт мань бүтэлгүйтвэл үр дагаврыг нь дааж чадах эсэхээ би төсөөлөхийн аргагүй байна.
Зөв бурууг мэдэхгүйгээр цагаа дэмий үрж байгаа ч юм болов уу гэж би санаа зовдог.
Юу ч бүтэхгүй гар хоосон үлдэхийг би огт хүсэхгүй.
Болгоомжгүй үйлдэл биш харин зоригтой сонголт болоосой л гэдэгт найдаж байна.
Миний харамсал:
Шалгалтад бэлтгэх үедээ бүх хүчээ шавхаж чадаагүйдээ харамсаж байна.
Энэ насанд хүрчихээд бас аав ээжийнхээ санааг нь амрааж чадаагүйг минь уучлаарай.
Энэ жил ханиасаа салж, маш их сэтгэлээр уналаа.
Бүх зүйлийг ухаантай сайхан шийдэж болох байсан.
Аав ээж мань санаа амар, залуу мань аз жаргалтай байхыг хүсэн ерөөе.
Миний ололт:
Мөрөөдлийнхөө төлөө эхний алхмыг хийж чадлаа.
Найзууд мань намайг дэмжсэн. Би суралцахын баяр бахдал, өөрийгөө хөгжүүлэхийн омогшил, ганцаардлын эрх чөлөөг эдэлсэн.
Насанд хүрсэн хүн өөрийнхөө сонголтын хариуцлагыг үүрэх чадвартай байх ёстойг би ойлгосон бөгөөд хоол бэлтгэж сурлаа.
Амьдралаа шинэчлэх зоригтой байгаадаа би олзуурхаж баяртай байна.
Мөрөөдөл мань биелэх болтугай гэж залбирч байна.
Миний талархал:
Аав ээж минь намайг ойлгож, найзууд мань намайг хоолонд урьж, багш надад тусалсанд талархаж байна.
Надад хань болж, урамгүй цаг мөчийг надтай хамт өнгөрүүлсэнд бяцхан муурандаа баярлан талархаж байна.
Надад хайртай хүмүүс байдаг гэдгийг ойлгодог учраас илүү олон зүйлийг хийж бүтээх зориг надад бий.
Намайг халамжилдаг тул миний төлөө санаа зовдог гэдгийг би мэдэж байгаа.
Та нартаа хайртай шүү.
Миний хүсэл мөрөөдөл:
Шалгалтад өндөр оноо аваасай.
Би зорьсондоо хүрч, чармайсныхаа үр дүнг хүртэнэ.
Би харамсал гутралыг өөртөө өгмөөргүй байна.
Хичээл зүтгэл хүнийг гомдоохгүй гэдэгт би итгэдэг. Би лавтай өөрийнхөө гайхамшгийг бүтээж чадна.
Эргэж харахгүйгээр урагшлаарай гэж өөртөө ерөөж байна.
Сэтгэгдэл (0)