40 орчим компани ногдол ашиг тараана




 Ц.МЯГМАРБАЯР 
2026 онд Монголд ногдол ашиг тараахаар шийдвэр гаргасан компаниудын тоо одоогоор албан ёсоор бүрэн эцэслэгдээгүй, учир нь ихэнх хувьцаат компаниуд 2025 оны санхүүгийн тайлан батлагдсаны дараа буюу  гурав болон дөрөвдүгээр  саруудад ногдол ашгийн шийдвэрээ зарладаг. Гэхдээ 2026 оны байдлаарх баталгаатай болон хүлээгдэж буй ногдол ашиг тараах компаниудын одоогийн нөхцөл байдлыг анзаарвал олон нийтэд аль хэдийн зарлагдаж  батлагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны ногдол 2026 онд тараах шийдвэрээ танилцуулсан. Төрийн өмчит тус компани 2025 оны 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашгаас ногдол ашиг тараахаар ТУЗ шийдвэр гаргасан. 19 хувь буюу 208.5 тэрбум төгрөгийг 3.5 сая хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг болгож тараана. Мэдээж зөвхөн 1072 хувьцаа эзэмшдэг иргэд ногдол ашиг авна. 1072 хувьцааныхаа талыг сургалтын төлбөрт зарцуулсан иргэн 30 орчим мянган төгрөгийг, 1072 хувьцаагаа төрд зарсан бол ногдол ашиг авахгүй. Ингэснээр нийт 1072 хувьцаатай иргэн бүрд  63242 төгрөгийг  2026 оны дөрөвдүгээр сарын 30-наас өмнө олгоно.  2026 онд иргэдэд хамгийн том ногдол ашиг тараах компани бол төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” болж байгаа юм.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 40 орчим компани ногдол ашиг тараана
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй  компаниуд жил бүрийн ногдол ашгийн жишгийг сүүлийн жилүүдийн статистикаар харвал Монголд 100 орчим нээлттэй ХК байдаг. Тэднээс ойролцоогоор 35-45 компани жил бүр ногдол ашиг тараадаг. Нэг жилд нийтдээ 1.0 их наяд  орчим төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан тохиолдол бий. Тиймээс 2026 онд мөн адил 40 орчим компани ногдол ашиг тараах өндөр магадлалтай гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид үзэж байна.
2026 онд ногдол ашиг тараах магадлал өндөр салбарууд
Олон нийтэд нээлттэй компаниуд тайлан батлагдсаны дараа зарлагдахаар төлөвлөж байна. 2026 онд ногдол ашиг тараах магадлал өндөр салбарууд гэвэл банкны салбар тэр дундаа арилжааны банкууд, уул уурхай, барилгын материал, хүнсний үйлдвэрлэл, харилцаа холбооны салбарууд байна.  Эдгээрийн нэрс ихэвчлэн ирэх гурав, дөрвөн сар буюу “Dividend season” эхлэх үед нэг дор зарлагддаг. Тэгэхээр 2026 онд баттай ногдол ашиг тараах компани нэгдүгээрт "Эрдэнэс таван толгой" ХК одоогоор батлагдсан.  Нийт хүлээгдэж буй 35-45 компани байна. Ногдол ашиг тараах эцсийн хугацаа 2026 оны дөрөвдүгээр сарын 30. 
Хаан, Голомт  банкуудын ногдол ашиг өндөр байна
Системийн нөлөө бүхий банкнуудын ногдол ашгийг сонирхвол “Төрийн банк” ХК 51.8 тэрбум төгрөг,  “Хасбанк” ХК 48 тэрбум, “Хаан банк” ХК 214 тэрбум төгрөгийн ногдол ашиг тус, тус олгохоор болжээ. Гэхдээ 2026 онд хамгийн их ногдол ашиг өгөх арилжааны банкууд дотроос Хаан болон Голомт банкууд байна. Хаан банкны тухайд  нэгж хувьцаанд ойролцоогоор 150 төгрөг байна. Нийт хувьцааны ашиг 214 тэрбум төгрөг. Харин Голомт банк нэгж хувьцаанд одоогоор 100 төгрөг тараахаар байна. Нийт ноогдол ашиг нь 80 тэрбум  орчим төгрөг. Банкны ашиг өндөр өссөн ийнхүү нэгж хувьцаанд ногдох ногдол ашиг өндөр байна.
Монголын Хөрөнгийн Бирж  “АПУ” ХК хамгийн том ногдол ашиг тараагч хэвээрээ байна 
Үндэсний том үйлдвэрлэгч "АПУ" компани  2025 оноос жилд хоёр удаа ноогдол ашиг олгодог болсон. Нэг удаагийн ногдол ашиг нэгж хувьцаанд 65 төгрөг аж. 2025 оны ашиг дээр үндэслэсэн 2026 оны нийт ногдол ашиг 130 төгрөг байгаа аж. Нийт тараалт 69 тэрбум төгрөг юм. Монголын хамгийн тогтвортой компанийн нэг “Улсын Их Дэлгүүр” ХК. Эдний сүүлийн жилүүдийн түвшинг анзаарвал  нэгж хувьцаанд 300 төгрөг байхаар байна. Гэхдээ  салбарын сэргэлттэй холбоотойгоор ногдол ашгийг хадгалсан мэдээлэлтэй байна. 
“РИО ТИНТО” хувьцаа эзэмшигчдээ 6.5 тэрбум долларын ногдол ашиг тараажээ
Монголын хамгийн том хөрөнгө оруулагч “Rio Tinto”  2025 оны зэсийн  ашиг  9.0 хувь  өсөж 25.4 тэрбумд ам.долларт хүрснээр 10.9 тэрбум ам.долларын цэвэр ашигтай ажиллажээ. Онцлоход, компанийн зэс үйлдвэрлэл 8.0  нэмэгдсэнээс гадна нэгж зэс үйлдвэрлэлийн өртөг 5.0 хувиар буурснаар зэсээс олсон “EBITDA” хоёр дахин өсөж 7.4 тэрбум ам. доллар болов. Ингэснээр тус групп хувьцаа эзэмшигчдэдээ нийт 6.5 тэрбумын ам.долларын  ногдол ашиг олгосон байна.
“Мандал Даатгал”ХК  8.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараана
Жилээс жилд даатгалын компаниудын ашин өссөөр байна. Өнгөрсөн онд “Мандал Даатгал” ХК-ийн цэвэр ашиг 13.1 тэрбумд хүрсэн нь 2024 оны мөн үеэс 57.1 хувь өсжээ. Үүнд даатгалын хураамжийн орлого 7.2 хувь өсөж 155.5 тэрбумд, орлогод тооцоогүй хураамжийн нөөцийн өөрчлөлт 3.8 дахин буурч 3.2 тэрбумд тус тус хүрсэн нь томоохон нөлөөтэй байв. Түүнчлэн компани татварын дараах цэвэр ашгаас нэгж хувьцаанд 14 төгрөг буюу нийт 8.7 тэрбумын ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан. Сонирхуулахад, MNDL-н нэгж хувьцааны үнэ 2026 он гарснаас хойш 27.7 хувь  өсөж 87 төгрөгт хүрээд байна. хүрээд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонинскачать dle 12.0