“МИК ХОЛДИНГ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ

“МИК Холдинг” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолын дагуу компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн компанийн өөрийн боловсруулан программыг ашиглан цахимаар хуралдлаа.
✅Хурлын ирц 97.65 хувь📍2024 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ✅Компанийн үндсэн үйл ажиллагаа:💰 2024 онд 35, 36-р багцуудаар нийт 5,822 өрхийн 506.3 тэрбум ₮-ийн ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас гаргасан.👥 Зээлдэгчийн дундаж нас 36👫 Зээлдэгчийн хүйс эрэгтэй 2624 эмэгтэй 3198 хувийг тус тус эзлэж байна.🌐 Төлбөр, тооцоо, санхүү бүртгэлийн NES системийг бүрэн нэвтрүүлж, автоматжуулав.🌐 Барьцаа хөрөнгө чөлөөлөх зарим үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжүүллээ. 🌐 Ипотекийн зээлийн мэдээллийг иргэд өөрсдөө цахимаар шалгах боломжтой боллоо.✅ Олон улсын бонд: 💰 ОУ-ын хөрөнгийн зах зээлээс 225 сая $-ын “Хулан” бондыг арилжааллаа. Ийнхүү 3 дах удаагаа ОУ-ын хөрөнгийн зах зээлээс бонд босгосон нь компанийн үйл ажиллагааг олон улсад дахин хүлээн зөвшөөрсний тод илэрхийлэл юм.💰 2021 онд ОУ-ын хөрөнгийн зах зээлд арилжаалсан “Бөртэ” бондын үндсэн болон купоны төлбөрийг бүрэн төлөв.✅ Дотоодын биржийн бус зах зээл:💰 Нийт 12.4 тэрбум ₮-ийн дүн бүхий хоёр удаагийн санхүүжилтийг татан төвлөрүүлсэн.Дэлгэрэнгүй: https://mik.mn/mn/m299/news1566
скачать dle 12.0