3 сая юанийн үнэтэй загас
Цагаан нуурын загас Хятад даяар алдартай. Цагаан нуурын өвлийн агнуур болон холбогдох зан үйл нь Хятадын биет бус соёлын өвд бүртгэгдсэн бөгөөд Нун мөрөн, Хуулин голын уулзварт орших тул усны чанар сайн, нуурын талбай 307 ам дөрвөлжин километр том ч гэлээ дундаж гүн нь ердөө 4 метр, зундаа халуун, өвөл хүйтэн байдаг тул загас нь бие том, махны чанар сайтай байдаг.
Тэгвэл Цагаан нуурын загас ямар үнэтэй байдаг вэ?
Жил болгон Цагаан нуурт өвлийн агнуурын баяр зохиогддог бөгөөд мөн өдөо хамгийн том загасыг дуудлага худалдаагаар зардаг. Өнгөрсөн жил буюу 2021 оны Өвлийн агнуурын баярын үеэр 19 килограмм жинтэй том загасыг 99999 юаниас эхлэн үнэ хаялцсаны эцэст 2999999 юаниар зарсан байна. 2020 онд хамгийн том загас нь мөн 2999999 юаниар зарагдсан бол 2019 онд арай хямдхан, 2966666 юань болж, 3 жил дараалан 3 сая гаруй юаниар зарагджээ. 2018 од 999999 юаниар зарагдаж байжээ.
Энэ жилийн Өвлийн агнуурын баяр маргааш болох бөгөөд хамгийн том загасны үнэ 3 саяыг давж магадгүй хэмээн нутгийнхан таамаглаж байна.
Сэтгэгдэл (0)